Манай улс нүүрсээ экспортод гаргаж чадахгүй, валютын нөөцийн хомсдолд ороод буй. Хятадын талаас “тэг ковид” гэсэн бодлого барьж байгаа ба бид яг энэ үед нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр юу хийх ёстой талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр, Улс төрийн хэмжээнд харилцаагаа сайжруулах асуудал дээр гоц анхаарах хэрэгтэй. ОХУ, Хятад улс хоорондын хил нээлттэй байна гээд байгаа ч бид очиж үзээгүй. Яг үндсэндээ бол Хятадын талаас ковидоо барих бүх боомт, хилүүдээ хаачихсан гэсэн мэдээлэл өгч байгаа. Нээлттэй байлгах асуудлыг ямар төвшинд байх ёстой, гадаад харилцаа, аж ахуйн нэгжүүд ямар төвшинд байх ёстой, үүнийг нээх талын арга хэмжээ авах хэрэгтэй.
БНХАУ-тай хийсэн манай дээд түвшний ганц хоёр хэлэлцээр байдаг. Жишээлбэл, нүүрс хамтран олборлох, Таван толгойн нүүрс дээр хөрөнгө оруулалт оруулах, төмөр замд хөрөнгө оруулалт оруулах, борлуулалт дээр нь хамтарч ажиллах гэх мэт зүйлс байгаа. Энэ асуудалд бидэнд хэлсэн ярьсандаа хүрээгүй зүйлс бий. Магадгүй энэ асуудал нөлөөлж байгаа.
Тэгвэл цаашдаа гэрээ хэлэлцээрийн төвшинд юу хийх, ямар байдлаар үүнийгээ засах гээд улс төр, дипломат харилцааны төвшинд ахиц гаргахгүй бол өнөөдөр гол хаалга хаагдчихсан байна” гэлээ.