Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
СУРТАЛЧИЛГАА
Жүжигчин, дуучин М.Золжаргал уран бүтээлдээ эргэн орлоо. Тэрбээр шинэ цомгийн ажилдаа шамдан орж, үзэгч сонсогчдодоо бэлэг барихаар бэлдэж байна.
М.Золжаргалын гол дүр бүтээсэн "Наран мандах нутаг” олон ангит уран сайхны кино нь 2012 онд үзэгчдийн хүртээл болж байсан юм. Уг кино нийт хоёр дуутай бөгөөд “Сэтгэлийн эгшиг” хэмээх залуусын хайр сэтгэлийн тухай дууны шүлгийг тус киноны зохиолч С.Сумъяа, аяыг хөгжмийн зохиолч СГЗ Л.Балхжав бичиж, киноны бас нэгэн гол дүр болох Сүхбаатар аймгийн уугуул дуучин, жүжигчин М.Золжаргал дуулсан байдаг. Тэгвэл өдгөө арван жилийн дараа киноны гол дүр Оюунаа, Ганбаа нар дахин уулзаж "Сэтгэлийн эгшиг" хэмээх уран бүтээлээ сэргээлээ.