Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь барууны орнуудын эдийн засгийг доройтуулахад хүргэсэн гэж Ерөнхийлөгч Путин мэдэгдлээ.
Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Путин “Барууны орнууд манай улсын санхүү эдийн засгийн байдлыг хурдан хямрааж, зах зээлд үймээн самуун дэгдээж, банкны систем сүйрч, бараа бүтээгдэхүүний хомсдолд орно гэж хүлээж байна. Орос улс урьд өмнө хэзээ ч байгаагүй дарамтыг даван туулсан. Гэхдээ барууныхны хориг арга хэмжээ бидэнд бус тэдэнд илүү сөргөөр нөлөөлсөн" гэв.
Орост рублийн ханш чангарч, энэ оны эхний улиралд тус улс 58 тэрбум ам.долларын худалдааны ашигтай гарч түүхэн дээд амжилт тогтоосон нь үүнийг батална гэжээ.
ОХУ-аас АНУ болон түүний Европын холбоотнуудын эсрэг хориг арга хэмжээ авсан нь эдгээр улсуудын инфляцийг хурдасгаж, амьжиргааны түвшин буурахад хүргэсэн.
Путин ОХУ-д хэрэглээний үнэ огцом өсөж, 4-р сарын байдлаар 17.5 хувиар инфляц өссөнийг онцлоод инфляцийн орлогод үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд цалин болон бусад төлбөрийг индексжүүлэхийг засгийн газарт чиглэл болгосон гэжээ.
Эх сурвалж: Aljazeera