Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду болон түүний эхнэр Жоржина Родригес нарын хүү нас баржээ.
Энэ талаар Криштиану Роналду твиттер хуудастаа "Хүү маань нас барсанд бид гүнээ харамсаж буйгаа та бүхэнтэй хуваалцах хэрэгтэй байх. Энэ бол ямар ч эцэг эхийн мэдэрч болох хамгийн том өвдөлт. Харин ихрийн нэг болох охин минь байгаа энэ мөчийг ямар нэгэн итгэл найдвар, аз жаргалаар дүүрэн байлгах хүчийг бидэнд өгч байна. Тусалж дэмжсэн эмч, сувилагч нартаа баярлалаа. Бид бүгд сэтгэлээр унасан. Энэ хүнд хэцүү цаг үед бидний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс гуйж байна. Бидний бяцхан хүү минь, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үргэлж хайрлах болно” хэмээн бичжээ.
Харин Манчестер Юнайтед багийн зүгээс Роналдод эмгэнэл илэрхийлэн “Роналдо, таны мэдэрч буй өвдөлтийг бид ч мөн мэдэрч байна. Танд болон таны гэр бүлд хайр, хүч чадал илгээе” гэжээ.