Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар төсөвт тодотгол хэрэгтэй байна гэж үзсэн. Үүний хүрээнд 2022 оны тодотголын төсвийн төслөө боловсруулсан юм. Энэ удаагийн тодотгол гурван зүйлд чиглэгдэж байна.
Үүнд:
- Үнийн хөөрөгдлийг бууруулах, инфляцийг тодорхой түвшинд барих
- Төсвийн бодлогын хувьд хэмнэлтийн горимд шилжинэ. Төсвийн хэмнэлтийн хууль оруулж ирж байгаа. Үүнийг МАН-ын бүлэг чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Цаашдаа хэмнэлтийн бодлогыг зөвхөн тогтоол гаргаад, үзэмжээрээ шийдэх нь үр дүн багатай байна. Тиймээс хууль гаргах хэрэгтэй гэж Засгийн Газраас үзсэнийг бүрэн дэмжжээ.
- Нийгмийн хүсэж байгаа зарим нэг асуудалд хариу өгөх шаардлагатай гэж үзэж байна. /Цэцэрлэгийн асуудал, цалин нэмэх зэрэг/
Энэ долоо хоногийн гурав дахь өдөр эдгээр асуудлыг Засгийн Газар эцэслэж өргөн барина. Үүний дараагаар байнгын хороодоор хэлэлцээд ирэх долоо хоногтоо багтаагаад дуусгах, өөрөөр хэлбэл шийдвэр гаргах юм.