Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өгчээ.
Сүүлийн үед Оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан АНУ Монголд биологийн лаборатори байгуулна гэх мэдээлэлтэй холбогдуулан хуралдах юм. ГХЯ-наас Монгол хэрэгжиж буй гаднын төсөл хөтөлбөрийн судалгааг нарийвчилж үйл ажиллагааг нягталсан мэдээллээ ҮАБЗ-д танилцуулна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй. ОХУ-ын асуудлыг гаргаж ирж байгаа хүмүүст, зохих шинжилгээ дүгнэлт хийдэг байгууллагууд, хардаж байгаа хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулахад хэзээд бэлэн, нээлттэй байна" хэмээн өнөөдөр мэдээлсэн.