УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
Сөрөг хүчний намаас зарим шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдэлдээ "Хавтгайрсан халамж эзэндээ очихгүй байна. Энэ бодлогоо эргэж хар. Төрийн албан хаагчдын орон тоо 200 гаруй мянга болж ямар ч хэрэггүй орон тоо, албан тушаалтнууд байна. Мөн шаардлагагүй олон сумд ч бий, тэдгээрийг нэгтгэх шаардлагатай. Баялгийн 10 хувийг эзэмшүүлэх, иргэдийг баялагтаа эзэн байх, ААН-үүдийг оролцуулж хувьчлал хийх зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ.
Хоёрдугаарт, Хянан шалгах түр хороо байгуулсан нь хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал, гуравны нэгээс доошгүй цөөнхийн төлөөлөл байна гэснийг зөрчсөн. 11 хүнтэй хороонд цөөнхөөс хоёрхон гишүүний нэр оруулсан. Мөн цөөнхийн бүлгийн бичгээр явуулсан саналыг хэлэлцээгүй. Тэгэхээр энэ Хөгжлийн банкны хяналтын хороо нь хүчингүй, хууль бус юм.
Гуравдугаарт, Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд ГХЯ өчигдөр мэдэгдэл гаргасан байсан. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргуулан найрсаг харилцаатай хөршдөө мэдэгдэх хэрэгтэй. Үүнийг зохих байгууллагууд нь яаралтай нягталж шийдвэрлэх хэрэгтэй байна" гэлээ.