Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Нийслэл, дүүргийн засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирдлагуудтай уулзжээ.
Төв талбайд болсон залуусын жагсаалын үеэр ээжүүд хүүхдийг азын сугалаагаар цэцэрлэгт хамруулдаг байдлыг шүүмжилсэн. Дээрх уулзалтаар Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг нэмж тодотгон, нийт 200 тэрбум төгрөг босгож, ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, оршин суугаа хаягийнхаа дагуу цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өгсөн байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үүрэг чиглэлийг биелүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдсэн бөгөөд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж буй Ерөнхий сайд, Засгийн газарт талархаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.