Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч, УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2022 оны дөрөвдүгээр сарын судалгааг хүргэж байна.
Дөрөвдүгээр сарын барометрийн мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1002 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэж утсаар цуглуулжээ.
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн сараас 0.1 функтээр буурчээ. Өнгөрсөн гуравдугаар сард түүний рейтинг 6.1 хувьтай байсан юм.
Өнгөрсөн оны мөн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгын рейтинг 6.4 хувь байв.
Уншигч та доорх диаграммаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Хүрэлсүхэд өгсөн үнэлгээг харна уу