Мариуполь хотыг бүхэлд нь Украины цэргүүдээс цэвэрлэж, түүний захад цөөн сөнөөгч үлдсэн гэж Орос мэдэгдэв. Киев, Львов хотод дэлбэрэлтүүд үргэлжилж, Украины ихэнх нутгаар дуут дохио дуугарсан хэвээр байна.
Украины Батлан хамгаалах яам Оросыг гангийн үйлдвэр болон боомтын хот болох Мариупольд алсын тусгалтай бөмбөгдөгч онгоц ашигласан гэж буруутгаж байна.
Стратегийн боомт хотыг "бүрэн цэвэрлэлээ" гэж Оросын батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн ч ширүүн тулааны талбар болох Мариуполь хотыг бүхэлд нь хяналтдаа авсан гэх уг мэдэгдлийг батлах боломжгүй байна. Хэрэв Оросын мэдэгдэл үнэн бол Мариуполь нь 2-р сарын 24-ний довтолгооноос хойш Оросын цэргүүдийн гарт орсон анхны томоохон хот болох юм.
"Мариуполийн хот сууринг бүхэлд нь цэвэрлэж, Украины [зэвсэгт] бүлэглэлийн үлдэгдэл бүрэн бүслэгдээд байна. Тэдний амийг аврах цорын ганц боломж бол сайн дураараа зэвсгээ тавьж, бууж өгөх явдал юм" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков хэлжээ.
Эх сурвалж: Аljazeera