Украины гэмгүй иргэд амиа алдаж байгаа талаар пост нийтэлсэн Хятадын видео блог хөтлөгчийн хаагдсан хаягийг Youtube сэргээлээ. Одесс хотод ганцаараа амьдардаг Ван Жисиан Оросын түрэмгийллийг эсэргүүцэж буйгаа илэн далангүй ярьж, видео бичлэг болгон бараг өдөр бүр Youtube сувагтаа байршуулдаг байсан юм.
37 настай Ван Жисиан платформ дээр 104,000 гаруй дагагчтай, нийтдээ 6,5 сая үзэлттэй ч Бээжингийн албан ёсны зарчмыг баримтлаагүйнх нь төлөө түүнийг урвагч хэмээн нэрлэсэн Хятадын үндсэрхэг үзэлтнүүд түүний цахим хаягт халддаг, уг халдлага нь давтагдсаар иржээ.
Гуравдугаар сарын 28-нд "хүчирхийллийн агуулгатай" гэж тэмдэглэсэн видеоны улмаас түүний бүртгэлийг хаасан гэж YouTube Ванд мэдэгдсэн байна. Бичлэгт пуужин дэлбэрч, агаарын довтолгооны дуут дохио дуугарч буй хотын дүрс бичлэгүүд багтжээ. Үүнд Ван гал тогоондоо хоол хийж, Украины төрийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайны тухай мэдээг хуваалцажээ.
"Би үүнийг тайлагдашгүй зүйл гэж бодож байна" гэж Ван Жисиан хэлээд "YouTube миний бүртгэлийг хүчирхийллийн агуулгатай гэж мэдээлсэн гэж мэдэгдэж байгаа ч тэр хүчирхийлэл нь хаана байна?" гэжээ. YouTube түүний бүртгэлийг түдгэлзүүлснээс хойш долоо хоногийн дараа сэргээсэн байна. Ван Жисиан өөрөө тайлбарлахдаа Youtube дүрмээ дагасан гэж байгаа ч түүний бичлэгтээ барууны хэвлэлүүдийг буруутгаж хэлсэн зүйлсээс болж хааасан гэж сэжиглэж байгаа гэнэ.
YouTube-ийн хэвлэлийн төлөөлөгч Insider-т "Манай платформ дээрх асар их хэмжээний видеотой холбоотойгоор бид заримдаа буруу дуудлага өгдөг. Энэ нь бидний анхаарлыг татах үед бид агуулгыг хянаж, зохих арга хэмжээг хурдан авдаг. Үүнд андуурч устгасан видеог сэргээх зэрэг ажлууд хийгддэг" гэсэн тайлбар хийсэн байна.
Ван түүний Youtube хаягийг түдгэлзүүлэхээс өмнө олон мессеж хүлээн авсан бөгөөд "Хятадын засгийн газрыг өдөөн хатгаж болохгүй" гэж сануулж, "тайлбартаа хэт түрэмгий хандахаас" зайлсхийхийг уриалсан байсан гэнэ.
"Би нам бус, ямар ч шашны итгэл үнэмшилгүй. "Хүмүүс амьд явах эрхтэй" (мөн дайнд хэн ч үхэх ёсгүй" гэж шаарддаг. Тиймээс миний итгэл үнэмшил үндэсний эрх ашигт харшлах юм бол миний дайсан болоорой" гэж тэр өөрийн био-тайлбарт нэмж бичжээ. Түүний WeChat гэх мэт Хятадын бүх сошиал сүлжээг хаасан ч Ванг троллуудын үзэн ядалтыг үл харгалзан видео нийтлэхээ болихгүй гэдгээ хэлжээ.
Эх сурвалж: Business Insider