Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ хэрэгжүүлэгч "Кью Эс Си" компанийн гэрээг цуцалсан.
Кью Эс Си компанийн захирал Э.Шижир "Хоёр талаас ажлын хэсэг байгуулан асуудлыг бодитоор үнэлэн, шаардлагатай цаг хугацааг тодорхойлж, хөрөнгө, эрсдэлээ тооцон харилцан тохиролцож ажиллах саналыг Засгийн газарт тавьж байгаагаа илэрхийлж байна.
Бид Монгол улсдаа ган үйлдвэрлэгч үндэсний компани байгуулах хүсэлтэй байгаагаа та бүхэндээ илэрхийлж байна. Уул, уурхайн металлургийн цогцолбор барьж байгуулах төсөлд хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад ганцаараа үндэсний компаниа төлөөлж оролцсон. Бусад компаниуд нь БНХАУ, Солонгос, Австрали, Энэтхэгийнх байсан.
Монгол улсдаа ган бөмбөлөг үйлдвэрлэх том зорилготой, эрсдэлтэй төсөл байсан. Ингээд 2013 оноос хойш бид нарт үндсэн хоёр зорилго байсан. Нэгдүгээрт төмрийн хүдрийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах. Тухайлбал, Төмөртэйн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай дэд бүтэц болох төмөр зам, авто зам цахилгаан дамжуулах агаарын шугамын барьж байгуулах эрхийг гэрээгээр Кью Эс Си компанид олгосон байсан. Мөн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд олборлох хүчин чадлыг бий болгох, ТЭЗҮ-г батлуулах, баяжуулах үйлдвэрүүдийг барьж байгуулах гэсэн өргөн цар хүрээний ажлууд уг төсөлд хамрагдаж байсан. Энэ төслүүд маш амжилттай хийгдэж дууссан.
Хоёрдугаарт Монгол улсдаа гангийн үйлдвэр барьж ган үйлдвэрлэгч орон болгох. Энэ төсөлд маш олон дэд бүтэц шаардлагатай. Гангийн үйлдвэрлэл барихад технологийн шат дамжлага нь шууд ангижруулсан төмрийн үйлдвэрээр дамжиж хийгдэхээр гэрээнд тусгагдсан байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эхний шатны судалгааны ажлууд хийгдэж байсан.
180 мв нэмэлт цахилгааны эх үүсвэр шаардлагатай болсон. Тиймээс бид 2018 оноос эхлэн арай бага буюу 70 мв цахилгаан эрчим хүч шаардагдах өөр технологийг хэрэглэж гангийн үйлдвэрлэл явуулах судалгаа шинжилгээний ажлыг хийсэн. Гэтэл цар тахлын үе эхэлж арай хийн 2021 онд ТЭЗҮ-г мэргэжлийн байгууллагуудаар батлуулж ажил эрчимтэй хэрэгжих нөхцөл байдлыг бүрдүүлсэн.
Тэгэхээр энэ асуудлыг бодитоор үнэлж цаашид төслийг хэрхэн хэрэгжүүлэхээ харилцан ярилцах шаардлагатай байна.
Эдийн засгийн маш хүндрэлтэй нөхцөл байдалд бид бүхэн шаардлагатай хөрөнгө оруулалт, эрсдэлийг туулж дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн. Засгийн газрын хуралдаанаас бидэнд мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан. Бид цаг хугацаа алдахгүй энэ төслөө цаашид хэрэгжүүлэх хүсэлтэй байна. 1.8 их наядын орлоготой компани хүртэл нь бид хөгжүүлж байсан. Зүгээр байж байгаад 1.8 их наядын орлого олдог компани болчихоогүй. Энэ бол ашиг биш орлого. Орлогыг бид төсөлдөө зарцуулсан" гэлэ