Сассексийн гүн Харри, гүнгийн авхай Меган нар пүрэв гарагт Их Британид ирж Хатан хаантай уулзсан талаар хосын хэвлэлийн төлөөлөгч ВВС-д мэдэгдэв.
Тэд Invictus наадамд оролцохоор Нидерландын Гааг руу явах замдаа Виндзорт саатжээ. Ханхүү Харри хамгийн сүүлд долдугаар сард Их Британид ирсэн гэж мэдээлсэн бол Меган 2020 оноос хойш тус улсад ирээгүй гэдэг.
Сассексийн гүн, гүнгийн авхай хоёр 2020 оны 1-р сард хааны гэр бүлийн гишүүд гэсэн статусаасаа гарч, энгийн иргэд болсон билээ. Гүн Харри өнгөрсөн сард Лондонд болсон өвөө Эдинбургийн гүнгийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцож амжаагүй.
Хатан хаан II Элизабет 95 настай, хөдөлгөөний бэрхшээлтэй болсон учир уламжлал болгон оролцдог арга хэмжээнүүддээ оролцохоо больжээ.
Хосууд 4-р сарын 16-22-ны хооронд Нидерландад болох Invictus Games-т оролцох юм. Netflix-ийн Heart Of Invictus нэртэй цуврал киноны зураг авалтын нэг хэсэг болох уг тоглолтод кино багийнхан Сассексийн гүн, гүнгийн авхайтай нэгдэх гэнэ.
Ханхүү Харри дэлхийн өнцөг булан бүрээс гэмтэж бэртсэн, өвчтэй цэргийн албан хаагчид болон ахмад дайчдыг нөхөн сэргээхэд туслах зорилгоор Invictus Games тоглоомын шоуг үүсгэн байгуулжээ. Хунтайж Харри АНУ-д айлчлах үеэрээ цагдаагийн хамгаалалтаас татгалзсан засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж байгаатай энэ айлчлал нь зэрэгцэж байна. Түүний өмгөөлөгчид Их Британи "үргэлж түүний гэр байх болно" гэж өмнө нь мэдэгдэж байсан. Мөн "тэр гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзахаар ирдэг” гэдгийг нь онцолдог.
Эх сурвалж: BBC News