Украины 1000 гаруй тэнгисийн явган цэрэг Мариупольд бууж өгсөн гэж ОХУ мэдэгдлээ.
ОХУ-тай хиллэдэг дөрвөн улсын удирдагчид Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлж Киевт хүрэлцэн ирэх үеэр Москва ийнхүү мэдэгдэв.
Тодруулбал, Оросын армийн бүслэлтэд байгаа Мариуполь хотыг хамгаалж байсан Украины 1000 гаруй тэнгисийн явган цэрэг бууж өгч, оросын тал боомтыг эзэлсэн аж. ОХУ-тай хиллэдэг дөрвөн улсын ерөнхийлөгч Украинд дэмжлэг үзүүлэхээр Киевт хүрэлцэн ирэх үеэр Москва уг мэдэгдлийг хийсэн юм. Украины 36-р тэнгисийн явган цэргийн бригадын 1026 цэрэг, түүний дотор 162 офицер Ильич хотын төмөр, гангийн үйлдвэрийн ойролцоо "сайн дураараа зэвсгээ хаяж, бууж өгсөн" байна.
Дараа нь Мариуполь хотын "худалдааны гол боомт" одоо Оросын армийн бүрэн хяналтад оржээ.
Украины Батлан хамгаалах яам бууж өгсөн талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй, уг мэдэгдлийг няцаагаагүй байна.
Чечений удирдагч Рамзан Кадыров өөрийнх нь хүчнүүд тулалдаанд гол үүрэг гүйцэтгэж байна гэж хэлээд Азовсталд овоорсон сүүлчийн украинчуудыг бууж өгөхийг уриалаад Тэнгисийн явган цэргийн 26-р бригад Мариуполь дахь эцсийн тулалдаанд бэлтгэж байгаа гэжээ.
Эх сурвалж: The Guardian