АН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл "Би 409 дүгээр хорих ангид хоригдож байхдаа сунгаа явагдах гэж байгаа сураг дуулсан. Ялангуяа АН-ыг өнөөдрийн байдалд хүргэсэн гол автор нь Х.Баттулга. Одоо тэр ард иргэдийнхээ хүнсний хангамжийг яаж сайжруулах вэ гэдэг бизнесээ л бод, тэрийгээ л хий. Тэр нь бараг ард түмэндээ хэрэгтэй. Залуучууддаа зай тавьж өг. Одоо бол залуучууд л өөрчилж чадна. Х.Баттулга бид бол чадахгүй. Тэгээд өмгөөлөгчөөрөө дамжуулж сунгаанд бүртгүүлэх гэсэн чинь Х.Баттулгыг бүртгэж аваад л сунгаа нь хаагдчихсан. Х.Баттулга зориулсан сунгаа, анхнаасаа дүрэм зөрчсөн. Би АН-ынхаа мянга мянган гишүүдэд хандаж хэлэхэд хэдүүлээ Монгол Улсыг төв Азийн Белерус болгохгүй шүү. Залуус гараад ирлээ, айхтар соёлтой байна. Сая бол Монголын ардчилал гайхагдлаа шүү дээ" хэмээн ярилаа.