Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин энэ сарын 9-нд бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргаж, хуулийн байгууллагад шалгуулна гэж буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурал дээр энэ талаарх асуудал яригдаагүй. Зарим гишүүн өөрсдөө түдгэлзэх хүсэлтээ гаргаж өгнө гэж байна лээ. Г.Амартүвшин гишүүн түдгэлзье гэдэг санал өгсөн юм билээ. УИХ, Дэгийн тухай хуулиар түдгэлзэх санал гаргах эрх байхгүй. Хэлэлцэх боломжгүй. Татгалзах санал өгч болно. Түдгэлзэх асуудлыг прокурор оруулж ирнэ. Гишүүний өргөдлийг манай Төрийн байгуулалтын байнгын хороо, Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэхийн хувьд хэлэлцэх юм байна лээ. Бүлгээр бол хэлэлцэхгүй. Хууль эрх зүй байхгүй” гэв.