Ерөнхийлөгч асан Луиз Инасио Лула да Силва аравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал нутгийн уугуул иргэдэд өөрсдийн нөөц газарт хууль бусаар олборлолт хийхийг зогсоож, тэдний газрын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө гэж амлалаа.
Учир нь өнөөдрийг хүртэл Амазоны бүс нутагт уул уурхайн олборлолт явуулж ирсэн компаниудын үйл ажиллагаанаас болж уурхайн хортой бодис асгарч, гол ус бохирдон улмаар уугуул иргэдийн амь насанд хүртэл эрсдэл үүсээд байгаа юм.
Мягмар гарагт Лула уугуул 200 овгийн хэдэн мянган гишүүд хэт барууны Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн газар нутагтаа хөдөө аж ахуй, уул уурхай, газрын тосны хайгуул хийхийг зөвшөөрөх төлөвлөгөөг эсэргүүцэн цугларсан хуаранд очиж уугуул иргэдтэй уулзав. 2003-2010 он хүртэл хоёр удаа ерөнхийлөгчийн албыг хашсан Лула "Уугуул иргэдийн эсрэг энэ засгийн газраас гаргасан бүх шийдвэрийг нэн даруй цуцлах ёстой, энэ увайгүй засгийн газар бүх зүйлийг нураалаа" гээд ерөнхийлөгчийн сонгуульд ялбал шударга бус шийдвэрүүдийг цуцалж, хууль бус олборлолтыг нэн даруй зогсооно гэжээ.
Сүүлийн жилүүдэд алтны үнэ өссөний улмаас Амазонд хууль бус олборлолт эрс нэмэгджээ. Албан ёсны мэдээллээр өнгөрсөн онд Бразилын Амазоны ширэнгийн 125 хавтгай дөрвөлжин км (48 хавтгай дөрвөлжин миль) талбайг хамарсан ой модыг устгажээ. Одоогийн ерөнхийлөгч Болсонаро 2018 онд уугуул иргэдийн нөөц газар нутгийг нэг сантиметрээр ч хоргодуулахгүй гэж амласан ч Бразилын хүчирхэг фермийн лоббигийн дэмжлэгийг аван амлалтаа зөрчсөн юм.
Гэсэн хэдий ч Болсонаро ирэх 10-р сарын 2-нд болох Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх санал хураалтад хэт барууны удирдагч Лулагаас илүү яваа юм. Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур FSB Pesquisa-ийн хийсэн судалгаагаар хэрэв сонгууль болбол Лула эхний шатны санал хураалтад 43-29 хувийн санал авч магадгүй гэж үзсэн байна.
Уугуул иргэдийн удирдагчид Болсонарогийн шийдвэрээр санхүүжилт нь хасагдаж үйл ажиллагаа нь зогссон уугуул иргэдийн асуудал эрхэлсэн Фунаи агентлагийг сэргээн босгохыг Лулаг уриалж буй.
Эх сурвалж: Aljazeera