АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Путиныг "геноцид" үйлдэж байна гэлээ. Тэрээр энгийн номхон хүмүүс дайнд илүү өртөж, амиа алдаж байгаа нь түгшүүр төрүүлж байна гээд, Орос "Украинчуудыг хорвоогоос арчиж хаяхыг санаархаж, "геноцид" үйлдэж байна гэж мэдэгдэв.
Ерөнхийлөгч Байден Айова мужид Путины довтолгооны үр дагавар гэж тодорхойлсон инфляцын үр дагаврын талаар ярихдаа тусгаар тогтносон улсын эсрэг дайн зарлаж буй "дарангуйлагч"-ын үйлдлийн төлөөсийг Америкийн ард түмэн төлөх ёсгүй гэжээ. "Таны гэр бүлийн төсөв, машиныхаа түлшний савыг дүүргэх чадвар, эдгээрийн аль нь ч дарангуйлагчийн зарласан дайн, дэлхийн хагаст геноцид үйлдэх эсэхээс хамаарах ёсгүй" гэж хэлжээ.
Энэ мэдэгдэл нь Ерөнхийлөгч Жо Байден Оросыг анх удаа Украинд “геноцид” үйлдсэн гэж буруутгаж буй явдал юм.
Эх сурвалж: Aljazeera