Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 45 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 28 нь Улаанбаатар хотод,
- 17 орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 161 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 594 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 14 нь нэн хүнд, 46 нь хүнд, 89 нь хүндэвтэр, 12 нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 11 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Орон нутгийн хувьд, таван аймагт халдвар бүртгэгджээ.
Тодруулбал, Өмнөговьд тав, Дорноговьд 10, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Орхон аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.