“Хөтөлийн Цeмeнт Шохойн” үйлдвэрийн захирлаар томилогдоод удаагүй байгаа эдийн засагч Л.Наранбаатарын куртикнээс байршил тогтоогч олджээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудсандаа “Гадуур хувцасныхаа оёдлыг ханзалж, байршил тогтоогч оллоо” хэмээн нийтлээд байсан юм.
Уг асуудлыг тодруулахад Тагнуулын байгууллага биш эхнэр маань байршил тогтоогч хийжээ. “Цүнх, түлхүүр, нохой муур, хүүхэд зэргийг хайж олох зориулалттай эд гэнээ. Эхнэр маань болхи тагнуул гэдэг нь тодорхой боллоо” гэж твиттерт тайлбар оруулжээ.
Тэгвэл Л.Наранбаатарын гадуур хувцаснаас олдсон airtag гэж юу вэ?
Аpple-с 2021 онд гаргасан AirTag нэртэй "Tracking Device" буюу хайгч хэрэгсэл нь алдагдаж болох эд зүйлд суулгаснаар өөрийн iPhone, iPad, Mac зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан олох боломжтой юм. Bluetooth холболттой тус төхөөрөмжийг холбосноор утасны "Find My" аппликейшн дотор гарч ирэх бөгөөд AirTag-ийг холбосон эд зүйлсийг алдсан тохиолдолд газрын зураг дээр байршил болон мэдээлэл нь гарч ирнэ.
Хэрэв та өөрийн эд зүйлсийг алдах эрсдэл өндөр байдаг гэж үзвэл энэ төхөөрөмжийг ашиглаж болох юм.