Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Иргэн Ч.Мөнхбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал энэ сарын нэгний өдөр /2022.04.01/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж, хэргийг прокурорт буцаасан билээ.
Тэгвэл Ч.Мөнхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтийг хэлэлцэх хурал өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тэрбээр өдгөө цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа юм. Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас баривчилсан. Дараа нь мэдээлэл хийж, түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, дансанд нь их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан талаар мэдэгдсэн байдаг.