Орос улс Украинтай хийх яриа хэлэлцээний явцад болон цаашид довтолгоогоо зогсоохгүй гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Энэ нь ОХУ дайныг зогсоох хүсэлгүй байгаагийн илрэл боллоо.
Оросын армийн дайралтад өртсөн нутгуудаас 4354 хүнийг хүмүүнлэгийн коридороор нүүлгэн шилжүүлсэн гэдгээ Украины эрх баригчид мэдэгдэв.
Даваа гарагт Украины хотуудаас нийт 4354 хүнийг хүмүүнлэгийн коридороор нүүлгэн шилжүүлсний дотор Мариуполь хотын 556 иргэн багтсан талаар Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук Telegram мессежийн үйлчилгээнд нийтэлжээ.
Украины Шадар сайд Оросын нутаг дэвсгэрт сэтгүүлчид, идэвхтэн, сонгогдсон албан тушаалтнууд зэрэг энгийн иргэдийг шоронд хорьж байгаа гэж Оросыг буруутгаж буй.
"Бидэнд Украины нутаг дэвсгэрт ч биш, харин Курск, Брянск, Ростовын [Оросын] мужуудад шоронд хоригдож буй олон санваартан, сэтгүүлч, идэвхтэн, хотын дарга, ихэвчлэн энгийн иргэд байна. Тэд украинчуудыг албадан баривчилж байна" гэж Ирина Верещук телевизээр өгсөн тайлбартаа хэлэв.
Эх сурвалж: Aljazeera