Францын албаны хүмүүс Оросын төлөөлөгчдийг дипломатч хэмээн худал дүр эсгэж байсныг нь илрүүлж эх орноосоо албадан гаргажээ.
Францын тагнуулын алба нууц ажиллагаа явуулсныг илрүүлсний дараа Франц улс Парист дипломат халхавчны дор тагнуулын ажил хийж байсан гэж сэжиглэгдсэн зургаан оросыг хөөж байгаагаа албан ёсоор зарласан юм.
Францын ГХЯ-ны мэдэгдсэнээр "Дипломат халхавч дор үйл ажиллагаа явуулж байсан Оросын зургаан агентыг манай үндэсний ашиг сонирхолд харшлах нь тогтоогдсоныг "персона нон грата (persona non grata) – тааламжгүй этгээд “ хэмээн зарлаж буйгаа Гадаад хэргийн яам мэдэгдэв.
DGSI-ийн дотоодын тагнуулын алба 4-р сарын 10-нд "Оросын тагнуулын алба манай нутаг дэвсгэрт явуулсан нууц ажиллагаа"-г удаан хугацаанд мөрдөн шалгасны эцэст илчилсэн гэдгийг дурдсан ч үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Францын Дотоод хэргийн сайд Жералд Дарманин твиттер хуудсандаа "DGSI манай ашиг сонирхлын эсрэг ажилладаг Оросын нууц агентуудын сүлжээг таслан зогсоосон" гэж жиргэжээ. Мөн тус байгууллагыг "сүүдэрт байдаг ч бидний язгуур эрх ашгийг сайтар хамгаалж байна" гэж магтсан байна. Москва Украинд халдсаны дараа Европын нэгдсэн арга хэмжээний хүрээнд Франц улс 4-р сарын 4-нд Оросын 35 дипломатчийг хөөн гаргах тухай мэдэгдсэний дараа авсан хоёр дахь ноцтой арга хэмжээ боллоо.
Сонирхуулахад, Украины нийслэл Киевийн ойролцоох Буча хотод олон арван цогцос олноор нь булшлах юм уу гудамжинд хог хаягдлаас олдсоны улмаас Европ даяар эгдүүцсэний дараа Европын олон орон Оросын дипломатчдыг эх орноосоо “хөөж” эхэлжээ.
Эх сурвалж: France24.com