Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 15 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өчигдөр шинээр илэрсэн тохиолдлуудын найм нь Улаанбаатар хотод, долоо нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 180 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 615 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 11 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 16 нь нэн хүнд, 38 нь хүнд, 81 нь хүндэвтэр, 45 нь хөнгөн оноштой байна.