Өмнөд Судан улсын хүн амын гуравны хоёроос илүү хувь нь хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай байгааг НҮБ мэдэгдэв. Өмнөд Суданд болсон зэвсэгт мөргөлдөөн, үер, ган гачиг нь нийт хүн амын 63 орчим хувь болох 7.7 сая хүн амыг хүнсний хямралд оруулжээ.
НҮБ болон Өмнөд Суданы засгийн газар өнгөрсөн бямба гаригт мэдэгдэл хийхдээ цаг агаарын эрс тэс нөхцөл байдал, зэвсэгт хүчирхийлэл нэмэгдэж, дотоод дүрвэгсдийн тоо нь хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Энэ нь өнгөрсөн жилээс улам дордсон талаар мэдэгдсэн юм.
НҮБ-ын Өмнөд Суданд суугаа хүмүүнлэгийн зохицуулагч Сара Бейсолов Нянти хэлэхдээ, "Хэрэв бид олон нийтийн түвшинд энх тайвныг баталгаажуулах шилжилтийг хийхгүй бол Өмнөд Суданд байгаа нөхцөл байдал үргэлжилсээр байна” гэлээ.
Хүнсний хомсдолд хамгийн их өртөж буй хүн ам нь Юнити, Жонглей, Дээд Нил, Варрап, Зүүн экваторын мужын иргэд байгааг НҮБ болон засгийн газрын хамтарсан тайланд дурджээ. "Мөргөлдөөнийг шийдвэрлэх хүртэл эдгээр тоо өссөөр байх болно. Энэ нь хүмүүс газар тариалан эрхлэхэд аюулгүйгээр нэвтрэх боломжгүй гэсэн үг” гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Өмнөд Суданд суугаа газрын даргын үүрэг гүйцэтгэгч Адеинка Бадежо хэлэв. Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Киир болон түүний дэд ерөнхийлөгч Риек Мачар нар өнгөрсөн долоо хоногт мөргөлдөөн хурцадсаны эцэст өрсөлдөгч хүчнээ нэгдсэн командлалын дор нэгтгэх яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцсон байна.
Хэлэлцээрийг үл харгалзан газрын тосоор баялаг Юнити мужид баасан гаригт засгийн газар болон сөрөг хүчний хүчний хооронд шинэ тулаан болжээ.
Эх сурвалж: Aljazeera