Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн бямба гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй нүүр тулан уулзсан нь Оросын түрэмгийллийг дарах хүчин чармайлтаа үргэлжлүүлж буй хуучин ЗХУ-ын улстай эв санааны нэгдлээ илэрхийлсэн гэнэтийн айлчлал боллоо.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Андрей Сыбиха Зеленский, Жонсон нар уулзсан гэдгийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан баталжээ.
“Яг одоо Борис Жонсоны Киевт хийх айлчлал Ерөнхийлөгч Зеленскийтэй биечлэн уулзсанаар эхэлж байна" гэж Сыбиха нийтэлжээ.
Зеленский олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бичсэн постдоо: Борис Жонсон бол Оросын түрэмгийллийг хамгийн зарчимтай эсэргүүцэгчдийн нэг мөн тэдний эсрэг авч буй хориг, шахалтын удирдагч" гэжээ.
Даунинг Стритийн хэвлэлийн төлөөлөгч "Вашингтон Пост" сонинд хэлэхдээ, Их Британийн удирдагч "Украины ард түмэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлэх" зорилгоор Украинд очсон байна.
Австрийн канцлер Карл Нехаммер мөн бямба гарагт Зеленскийтэй уулзсан гэж Украины удирдагч мэдэгдэв. “Карл Нехаммертай ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээг бэхжүүлэх, эрчим хүч, газрын тосны хоригийг дэмжих, манай улсын ЕХ-нд элсэх талаар ярилцлаа. Дэлхий дайныг зогсоохын тулд чадах бүхнээ хийх ёстой. Энэ аялалд Австри улс дэмжлэг үзүүлсэнд бид талархаж байна" гэж Зеленский Фэйсбүүк хуудастаа нийтлээд, хоёрыг улсын төлөөлөгчид хамтдаа хэвлэлийн бага хурал хийж байгааг зургаа хавсаргажээ.
Харин Нехаммер “Илэн далангүй, шударга яриа өрнүүлж, Киевт найрсаг хүлээн авсанд баярлалаа @ZelenskyyUa. Украины ард түмэн одоо ямар зовлон зүдгүүртэй байгааг Австри мэднэ. Бид хүмүүнлэгийн зовлонг хөнгөвчлөх, дайныг зогсооход чадах бүхнээ туслах болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.
Их Британи, Австрийн удирдагчид ирсэн нь Европын хэд хэдэн удирдагч Зеленскийтэй уулзахаар ирснээс хойш нэг өдрийн дараа болсон бөгөөд Украин улс олон улсын дэмжлэгийг бодитоор хүлээн авахын эхлэл болж байна гэж шинжэээчид дүгнэж байна.
Эх сурвалж: Yahoo News