Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч, шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч, шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Завханы зүүн, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд хэсэг, Булганы нутаг, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өмнөговь, Дундговийн нутаг Өвөрхангайн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэдийн анхааралд: Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9-НИЙ 20.00 ЦАГААС ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Сэрүүсч, шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, Нууруудын хотгор болон Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 градус дулаан.
Бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, Нууруудын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС 15-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орно.
Салхи дөрөвдүгээр сарын 11-нд говь, талын нутгаар, 12-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар, 13-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР