Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Төр өөрөө хэмнэ” уриатай залуусын тайван жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, Ерөнхий сайдад нэгдмэл шаардлагаа хүргүүлснээр тодорхой үр дүнд хүрээд байна.
Залуусын шаардлагын хамгийн эхэнд төсвийн үргүй зардлыг танаж, төрийн байгууллагууд тансаг хэрэглээ, тэвчиж болох зардлуудаа хасах шаардлага хүргүүлсэн.
Тэгвэл энэ явдалтай зэрэгцэн төрийн худалдан авах үйл ажиллагааны “Tender.gov.mn” платформд зарлагдсан төрийн болон төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах нийт 1.32 тэрбум төгрөгийн дүн бүхий тендерийг цуцалжээ. Тодруулбал,
- Улсын дээд шүүх – 400 сая төгрөг,
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – 77 сая төгрөг,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ – 137.7 сая төгрөг,
- Тавантолгой дулааны цахилгаан станц – 65.8 сая төгрөг,
- Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ – 61.9 сая төгрөг,
- Диспетчерийн үндэсний төв – 114.8 сая төгрөг,
- Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар – 200.5 сая төгрөг,
- Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар – 45 сая төгрөг,
- Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба – 200 сая төгрөг,
- Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын тамгын газар – 20.1 сая төгрөгөөр тус тус оффиссын тавилга худалдан авахаар тендер зарлаад байсныг хүчингүй болгож, цуцалсан байна.