Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр орой жагсаалд оролцож байсан залуусыг цагдаа нар саатуулсантай холбоотой асуудлаар бид ХЭҮК-оос тайлбар мэдээлэл авахаар очлоо.
Өнөө өглөө ЦЕГ-аас жагсаалд оролцсон 20 залууг саатуулсан талаар мэдээлсэн бол, үүнийг хуулийн эсрэг үйлдэл хэмээн үзэж буй өмгөөлөгчид 50-60 залууг саатуулсан талаар хэлсэн юм. Тэгвэл үзэл бодлоо тайван жагсаалаар илэрхийлсэн залуусыг барьж саатуулан эрхийг нь зөрчиж буйд ХЭҮК ямар байр суурьтай байгааг тодруулахаар очиход комиссын гишүүд бүгд ордонд байгаа. Энэ талаар нэгдсэн байдлаар тайлбар өгнө гэж хэвлэлийн ажилтан Ж.Алтантуяа мэдээллээ.