Залуусын зохион байгуулж буй жагсаалтай холбоотой Хууль зүйн сайд Х.Нямбаатар, “Миний бие цагдаагийн байгууллагын удирдлагуудад үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулж буй залуусын аюулгүй байдлыг хангах үүрэг, чиглэл өгсөн. Ардчилсан оронд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй байх ёстой. Нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар бухимдлаа илэрхийлэх эрх нь ч нээлттэй байх ёстой. Тэр утгаараа жагсаж буй залууст бид хүндэтгэлтэй хандаж байна” хэмээн /2022. 04. 07-ны 23 цагийн үед/ мэдэгдэл хийсэн.
Үүнээс хойш 5-6 цагийн дараа цагдаа нар жагсаалд оролцож байсан 20 залууг баривчиллаа. Үүгээр зогсохгүй үүрийн 05.00 цагт гэмгүй иргэнийг зодож танхайрав.
Одоогийн байдлаар жагсагчид баривчлагдсан 20 гаруй залууг суллах шаардлага тавин жагсаалаа үргэлжлүүлж байна.