Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр ЦЕГ-аас мэдэгдэл хийж, жагсаалд оролцсон 20 залууг барьсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан залуучууд жагсаалаа үргэлжлүүлэн, хүргүүлсэн шаардлагад хариу өгөх, баривчилсан залуусыг суллах зэргээр шаардлага тавин жагссаар байна.
Жагсаалд оролцож буй залуус:
- Одоо л гарч жагсахгүй бол оройтчих юм шиг санагдаж байна. Манай үеийн залуучууд л ирээдүйг авч явна. Бидэнд мөнгө тарааж байгаа нь хүнд байдлыг үүсгэж байна. Энэ хавиар 50 мянган төгрөг тарааж байгаа сурагтай байна. Ийм зүйл хиймээргүй байна. Бид ирээдүйнхээ төлөө зогсож байгаа болохоос биш мөнгө горьдож ирээгүй.
- Залуусын эсрэг буу, бамбай бариад тэмцэнэ гэдэг гутамшиг. Ийм арчаагүй байдлаа болимоор байна.
- Өчигдөр жагссан. Өнөөдөр ч бас жагсаж байна. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс яагаад гараад ирж болохгүй байгаа юм. Өчигдрийн хувьд хүүхдүүд дийлэнхийг эзэлж байсан. Тийм хүүхдүүдийг дайрч барьсан гэж байгаа нь гутамшигтай санагдаж байна. Ингэж нэгдэж байгаа залуусыг хараад баярласан даа уйлах шахсан.
- Залуучууд тайван жагсаал хийж байхад төр өөрсдөө турхирч байна. Л.Оюун-Эрдэнэ та өөрөө дээл өмсөөд талбай дээр орлиод зогсож байсан шүү.