Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өчигдөр болсон жагсаалын талаар тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “Цагдаагийн долоон алба хаагчийн хөл, гар хугарч, толгой нь хагарсан учраас эмнэлгийн тусламж аваад байна. Жагсагчид шаардлагыг эсэргүүцсэн тул цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу арга хэмжээ авсан.
Залуусыг уриалж, буруу зүйлс рүү чиглүүлээд байгаа иргэдийг тусгаарлах, түр саатуулах арга хэмжээ авсан. Улаанбаатар хотын төв замыг хааж жагсагчид явсан. Цагдаагийн алба хаагчид шаардлага тавьж явган хүний замаар алхахыг зөвлөхөд цагдаагийн машин руу чулуу шидсэн. Нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй” гэлээ.