Эдийн засгийн чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайханы байр суурийг сонслоо. Тэрбээр “Хөгжлийн банк, Төрийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудаас гадна хөрөнгийн биржээр дамжуулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгох буюу гол нь санхүүгийн асуудал байна. Төрийн зарим компанийг хувьцаат компани болгон, олон нийтийн хяналтад оруулна” гэдгийг хэллээ.
Тэрбээр, "Бид ковидын хоёр жилийн хугацаанд боомт ямар чухал, эмзэг асуудал вэ гэдгийг мэдэрлээ. 40 гаруй боомтоос 4 нь агаарынх, бусад нь хуурай замынх байна. 236 км Ханги төмөр зам ирэх есдүгээр сард ашиглалтад орвол Замын-Үүдээр гарч буй галт тэрэгний эргэлт хоёр дахин нэмэгдэнэ. Гашуунсухайтын төмөр зам ч мөн ялгаагүй үр дүн дагуулна.
Шинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ойрын хоёр жилд ачаа эргэлтийг нэмэгдүүлснээр эдийн засгийг ДНБ-ээрээ 2 дахин нэмэгдүүлэх бодит боломж байна" гэв.