БНХАУ дэлхий нийтэд Украины дайнд төвийг сахисан тал гэж өөрсдийгөө харуулж магадгүй ч эх орондоо үзэгчдэдээ хүргэж буй мессеж нь өөр түүхийг өгүүлж байна.
Төрийн мэдээллийн Синьхуа агентлаг дайныг "цэргийн тусгай ажиллагаа", "Орос-Украины хямрал" гээд түрэмгийлэл эсвэл дайн гэж нэрлэхгүй байгаа аж. ОХУ-ын түрэмгийллээс хойш гуравхан долоо хоногийн дараа төрийн мэдээллийн CCTV суваг анх удаа энгийн иргэд хохирсон тухай дурджээ. Саяхан тус улсын хэвлэлүүд Оросын хуйвалдааны онол буюу АНУ Украинд биологийн зэвсэг, тэр дундаа вирус тараах нүүдлийн шувуудыг илгээх зэргийг санхүүжүүлдэг гэж мэдэгдэв.
Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайныг хэрхэн дүрсэлсэн нь засгийн газрын байр суурийг илэрхийлж байгаа гэж барууны шинжээчид дүгнэж байгаа юм.
Хятад Оросыг Бээжинтэй эдийн засгийн хүчтэй харилцаатай тусгаар тогтносон улс руу довтолсон гэж буруутгаагүй, харин "бүх талууд" хэлэлцэх ёстой "аюулгүй байдлын хууль ёсны асуудал" гэхчилэн мэдээлж, мэдэгддэг. Сүүлийн өдрүүдэд Буча хотод Оросын цэргүүдийн гарт амь үрэгдсэн гэх энгийн иргэдийн цогцостой холбоотойгоор барууны орнууд дургүйцлээ илэрхийлж байгаа ч Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар хөнгөн мэдээллээд өнгөрч буй юм.
Эх сурвалж: Aljazeera