АН ТЕГ-ын мэдэгдэлтэй холбогдуулан мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү, "Ардчилсан нам энэ асуудлыг эмзэг хүлээж авч байгаа. Ардчилсан намын үе үеийн гишүүдээс бусдын гарт амиа алдаж байсныг бид мэднэ. Өчигдөр Ерөнхий сайд, өнөөдөр Тагнуулын ерөнхий газар “Тататунга” хийлээ. Үнийн өсөлттэй холбоотойгоор ард түмэн бухимдалтай байхад, мэдээлэлтэй ойр байдгаа ашиглаж ийм хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй" гэв.
Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, "Монголын нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж, төрийг хүчгүйдүүлэх гэсэн гаднын гар хөлийн бодлого байна гэж бид харж байна. Хамгийн сүүлийн үзэл санааны хоригдол нь манай Э.Бат-Үүл дарга болоод дуусаж байх шиг байна.
Монгол төрийн, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой тагнуул, цагдаагийн байгууллага АН-ын нэр бүхий удирдагчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Энэ бол төрийн үүрэг, хариуцлага юм. Бид энэ талаарх тодорхой шаардлагуудыг хуулийн хүрээнд хүргүүлнэ" гэлээ.