Иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаалын үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгаж, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг Тагнуулын байгууллагаас шалгаж буй талаар мэдээллээ.
Энэ талаар ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр,
"Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын таван иргэнийг саатуулан шалгаж байна. Тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай зэвсгүүд илэрсэн. Үзлэг, нэгжлэгийн явцад нийт 12 ширхэг галт зэвсэг илрээд байна. Үүнд сер дугаарыг нь зориудаар арилгасан АК-47 маркийн автомат буу нэг, уолтер болон ТТ-50 маркийн гар буу тус бүр нэг, бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг байсан. Үүнээс гадна 7.62 мм-ийн байлдааны сум 274, 6.5 мм-ийн сум 82, 223 мм-ийн сум 149, 5.6 мм-ийн сум 291, 12 мм-ийн сум 57, 16 мм-ийн сум 14 ширхэг байна. Эдгээрийг эд мөрийн баримтаар хураан авсан.
Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд, зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь тогтоогдсон.
Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Б.Баасанцогтыг сэжигтнээр баривчилсан” гэв.