Ковид-19-ийн шинж тэмдгүүдийн албан ёсны жагсаалтад коронавируст халдварын есөн шинэ шинж тэмдгийг нэмжээ. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн шинэчилсэн зааварт хоолой өвдөх, булчин өвдөх, суулгах зэрэг шинж тэмдгүүдийг нэмсэн байна. Гэсэн хэдий ч шинэ шинж тэмдгүүдийн ихэнх нь ханиад, томууны шинж тэмдгүүдтэй "маш төстэй" болохыг NHS анхааруулж байна.
Тухайлбал,
- халуурах
- тасралтгүй ханиалга
- үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах
гэсэн гурвал нь мөсөн уулын зөвхөн орой нь гэдгийг тахлын эхний өдрүүдээс л мэддэг байсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон бусад улс орнууд, тэр дундаа АНУ-ын эрдэмтэн, эмч нар Ковид-19-ийн шинж тэмдгийн илүү урт жагсаалтыг хэсэг хугацаанд хэрэглэж ирсэн. Толгой өвдөх шинж тэмдгийг мөн жагсаалтад оруулсан байсан ч өөр олон шалтгаантай байсан учир онцлох шинж тэмдэг гэж үзэхээс зайлсхийж байгаа билээ.
Хоёр жил гаран үргэлжилж буй Ковид-19-ийн шинж тэмдгүүдийн жагсаалтад өөр есөн шинж тэмдгийг нэмжээ. Тухайлбал,
- амьсгал давчдах
- ядрах эсвэл ядарсан мэдрэмж төрөх
- бүх бие өвдөх
- толгой өвдөх
- хоолой өвдөх
- хамар битүүрэх, нус гоожих
- хоолны дуршилгүй болох
- гэдэс өвдөх
- суулгалт гэсэн шинж тэмдгүүд нэмэгджээ.
Хэрэв танд Ковид-19-ийн онцлох шинж тэмдэг илэрсэн, өндөр халуунтай байх эсвэл цар тахлын гэгдэж буй шинж тэмдэг хүчтэй илэрсэн тохиолдолд гэртээ байж, бусадтай харилцаанд орохгүй байхыг Их Британийн Эрүүл мэндийн яамнаас сануулж байна.
Лондонгийн Кингс коллежийн профессор Тим Спектор Зое Covid-19 аппликейшн дээр шинж тэмдгүүдээ хянаж буй хүмүүсийн мэдээллээс болж шинж тэмдгүүдийн өргөтгөсөн жагсаалтыг гаргахаар кампанит ажил эхлүүлээд байгаа аж.
Эх сурвалж: BBC News