Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 158 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Тодруулбал,
- I тунд 3,
- II тунд 12,
- III тунд 79,
- IV тунд 64 хүн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,777 (77.4 хувь), 16-17 насны 27,092 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 48 цэгт 48 багийн 193 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.