Алдарт зохиолч Шарлотт Бронтегийн "Шарлотта Бронтегийн зохиолын ном" хэмээх бяцхан гар бичмэл бүтээл 1.25 сая ам.долларын үнэд хүрчээ.
Тоглоомын хөзрөөс ч жижиг хэмжээтэй уг бяцхан ном "Жэйн Эйр"-ийн зохиолчийн 10 шүлгээс бүрдсэн утга зохиолын эрдэнэсийн сан гэдгийг утга зохиол судлаачид онцолж буй. 1829 оны арванхоёрдугаар сарын гар бичмэлийг 1916 онд Нью-Йоркт анх дуудлага худалдаагаар зарснаас хойш олон нийтэд дэлгэгдээгүй гэдгийг Жеймс Камминс номын худалдаачин Хенри Весселс мэдэгдэв.
Жинхэнэ бор цаасаар хавтасласан 15 хуудас нь Бронте болон түүний дүү нарын "боловсронгуй төсөөллийн ертөнц"-ийн тухай өгүүлэх бөгөөд зохиолч 13 настайдаа бичсэн бичвэрүүдээс бүрджээ. Гайхамшигт уг бүтээл Нью-Йоркийн олон улсын эртний эдлэлийн номын үзэсгэлэнд 4-р сарын 21-нд дэлгэгдэн, дуудлага худалдаагаар орох юм.
Бронте гар бичмэлийн гарчгийн хуудсан дээр "Дараах нь дорд шинж чанартай уран зохиолын оролдлого гэдгийг хүлээн зөвшөөрөх байна. Гэсэн хэдий ч энэ бүхэн миний хамгийн шилдэг бүтээл” хэмээн бичигдсэн байх аж.
Эх сурвалж: CNN News