Уолл Стрит сэтгүүлд мэдээлснээр Хятадын хямд хувцас үйлдвэрлэлийн Shein компанийн үнэлгээ 100 тэрбум ам.долларт хүрч, H&M болон Zara-г нийлүүлснээс ч илүү үнэтэй болсон гэж Wall Street Journal мэдээлэв.
Shein нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хямд үнэтэй хувцас, ахуйн эдлэл хэрэглэл зардгаараа алдартай бөгөөд өдөр бүр 2000 гаруй шинэ загвар нэмж гаргадаг байна. Тус компани эрэлт хэрэгцээтэй бизнесийн загвар дээр л ажиллаж, тухайн загвар нь хит болсон тохиолдолд л олноор үйлдвэрлэдэг онцлогтой.
Тус брэнд Z Gen-ийн шинэ худалдан авагчдыг татахдаа сошиал нөлөөлөгчдийг ихэвчлэн ашигладаг. Өнгөрсөн жил тус брэндийн онлайн захиалгын аппликэйшн Amazon-ыг гүйцэж, АНУ-д хамгийн ихээр татагдсан аппликэйшнээр нэрлэгджээ. Earnest Research-ийн тайланд дурдсанаар, өнгөрсөн зургаан сард Shein борлуулалтаараа H&M, Zara, Forever 21 зэрэг брэндүүдийг гүйцэж, АНУ-ын хамгийн том жижиглэн худалдааны брэнд болсон байна.
Гэсэн хэдий ч пүүсийн хурдацтай өсөлт нь fast fashion загвартай холбоотой байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс гадна нэртэй дизайнеруудын загвар хулгайлсан гэх дуулианд холбогдсон. Тодруулбал, Дизайнер Мариама Диалло өнгөрсөн жил Твиттер хуудсаараа дамжуулан Shein брэнд өөрийн хувцасных нь загвараас хуулбарласан хэмээн буруутгажээ. Мөн цөөнгүй уран бүтээлчид өөрсдийнхөө загварыг тус брэндийг хулгайлсан гэх мэдэгдэж байсан юм. Тухайлбал, Зураач Ванесса Боуман өнгөрсөн сард Guardian сэтгүүлд түүний бүтээлүүдийн нэг нь зураачийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр Shein-ын цамцан дээр хэвлэгдсэн байсан гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Business Insider