2022 он гарснаас хойших эхний улирлын байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 3.5 хувиар суларсан байна. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй тогтвортой үзүүлэлт гэж дүгнэж болохоор байна.
Цар тахлын нөхцөл байдал болон ОХУ, Украины хурцадмал байдлаас үүдэлтэйгээр дэлхийн улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг сулрах нийтлэг хандлага ажиглагдлаа. Тухайлбал, эхний улирлын байдлаар БНСУ-ын вон, Унгарын форинт ам.долларын эсрэг 2 орчим хувиар суларсан бол иен, евро зэрэг дэлхийн голлох валютууд 5 хүртэл хувиар суларчээ.
Харин дайн болон эдийн засгийн хямралын нөхцөл байдалд байгаа ОХУ болон Украин, Туркийн мөнгөн тэмдэгтүүд “ногоон”-ы эсрэг хоёр оронтой тоогоор сулраад байна.
Зураг 1: Дэлхийн улс орнуудын валютын ханшийн ам.доллартай харьцах ханш (2022.I улиралд)
|
|
Дата эх сурвалж: Ройтерс