
Оросын пуужингууд Украины гол боомт болох Одесса болон Полтава мужийн төв хэсэгт орших Кременчук хотын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг бөмбөгдлөө.
Оросын довтолгоонд Полтава мужийн төв хэсэгт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр сүйрч, гол боомт хот болох Одесса орчмын газрын тосны байгууламжууд болох чухал дэд бүтэцүүд оногдсон талаар орон нутгийн албаныхан мэдэгдэв.
Киевээс зүүн өмнө зүгт 250 км-т Днепр мөрний дагуу орших Кременчук хотод Украины цорын ганц бүрэн ажиллагаатай газрын тос боловсруулах үйлдвэр байрладаг байжээ. Полтава мужийн захирагч Дмитрий Лунин телевизээр хэлэхдээ, бямба гаригт нефть боловсруулах үйлдвэр пуужингийн довтолгоонд өртөн сүйрсэн гэдгийг мэдэгдээд “Газрын тос боловсруулах үйлдвэрт гарсан галыг унтраасан ч үйлдвэр бүрэн сүйрч, цаашид ажиллах боломжгүй болсон” гэв.
Тус үйлдвэр өнгөрсөн жил 3.2 сая тонн газрын тос боловсруулсан бөгөөд сүйрэл нь Украины батлан хамгаалах хүчин чармайлт үр дүнгүй болж байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Өмнө нь Оросын Батлан хамгаалах яам пуужингууд нь Одесса хотын ойролцоох газрын тос боловсруулах үйлдвэр болон түлшний гурван агуулахыг устгасан төдийгүй тэднийг Украины зүгээс Николайевын ойролцоох цэргээ хангахад ашигласан гэж мэдэгдсэн юм.
Украины өмнөд хэсгийн цэргийн ажиллагааны командлалын офицер Владислав Назаров “Чухал дэд бүтэц” рүү пуужингийн довтолгоо, гэхдээ бүх холбогдох систем, бүтэц ажиллаж байна. Хүний амь нас хохирсон тухай мэдээлэл байхгүй" гэв.
Одесса хотын дарга Геннадий Труханов телевизээр нөхцөл байдал "хяналтад байгаа" гэж хэлээд "Байр, иргэний дэд бүтэц, дээвэр эвдэрсэн" гэдгээс өөр нэмэлт мэдээлэл өгч чадаагүй байна.
Эх сурвалж: Aljazeera