Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Жүдо бөхийн Антальягийн их дуулга тэмцээн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээний эхний өдөр хөнгөн жинд алт, мөнгөн медаль хүртсэн Монголын шигшээ багийн тамирчид багийн дүнгээр тавдугаар байр эзэлсэн байна.
Шигшээ баг
- Эмэгтэй -48 кг жинд зодоглосон Монголын хоёр жүдоч хоёул финалд шалгарсан бөгөөд Г.Наранцэцэг алтан медаль Б.Баасанхүү мөнгөн медаль
- Эрэгтэй -66 кг жинд Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Узбекистаны Сардор Нуриллаевт ялагдаж тавдугаар байр
- Эмэгтэй -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Италийн Одетте Жиуффридад ялагдаж тавдугаар байр
- Эмэгтэй +78 кг жинд А.Адьяасүрэн хүрэл медалийн төлөө Францын Жулиа Толофуад ялагдаж тавдугаар байр, нийт 1 алт, 1 мөнгө, гурван тавдугаар байртайгаар тэмцээнээ дуусгалаа.
Харин их дуулгын тэргүүн байрт Гүржийн шигшээ баг 2 алт, 2 мөнгө, 1 тав, 1 долоодугаар байртайгаар шалгарсан бол Франц, Бразил, Унгар улсууд удааллаа.
Зохион байгуулагч Туркийн шигшээ баг тэмцээнээс нэг мөнгөн медальтай үлдэв. Энэ удаагийн тэмцээнд Азийн хүчирхэг баг Япон, Өмнөд Солонгосын шигшээ баг оролцоогүй.