Мали улсын арми Сахел мужийн төвд явуулсан ажиллагааны үеэр 203 байлдагч амиа алдсан талаар тус улсад суугаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа хариуцсан ажилтан мэдээлэв.
Гуравдугаар сарын 23-наас 31-ний хооронд Малигийн төв хэсэгт орших Мора бүсэд цэргийн ажиллагаа явуулсан тухай тус улсын армийнхан баасан гарагт мэдэгдэж байсан юм. Армийн мэдэгдэлд дурдсанаар 51 хүнийг баривчилж, их хэмжээний зэвсэг хураан авчээ. Энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч мөн мэдээлсэн юм.
Мора тосгонд 300 энгийн иргэн амиа алдсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа Малигийн цэргийнхэн мэдэгдэл гаргаж, тэднийг "террорист бүлэглэл" гэв. Тэд 300 гаруй "террористыг" аюулгүй болгосон” гэх мэдэгдэл хийснийг Aljazeera агентлагийн сурвалжлагч дамжуулжээ.
Мали муж тус бүсийг Аль-Каида болон ISIS бүлэглэлтэй холбоотой бүлэглэлүүд хянаж байна гэж үзсэн учраас дахин хяналтдаа авахыг оролдох болсон юм.
"Гэхдээ хамгийн хэцүү зүйл бол юу болж байгааг хэн ч мэдэхгүй, учир нь эдгээр ажиллагаа явагдаж буй газар руу нэвтрэх боломж хомс байна. Мали улсад болж буй үйл явдлыг мэдээлсний төлөө гадаадын хэд хэдэн сэтгүүлчийг эх орноосоо хөөсөн" гэдгийг Aljazeera-ийн сэтгүүлч мэдээллээ.
Эх сурвалж: Aljazeera