Киевээс баруун хойд зүгт орших Буча хотын гудамжнаас 20 хүний цогцос олдсон байна.
Энэ хэрэг Киевээс баруун хойд зүгт орших Буча хотод 3-р сарын 5-ны өглөө 07 цаг 15 минутад Ивана Руденка гудамжинд хөрш байсан хоёр гэр бүл хотоос дүрвэн гарахыг оролдох үеэр болсон гэж мэдэгджээ. Оросууд Украин руу байнга дайрч, бөмбөгдөлт, буун дуу тасрахгүй байгаа билээ. Тиймдээ ч хоёр гэр бүл хэдхэн хоногийн өмнө 30 000 орчим хүн амтай Буча хотыг орхихоор шийджээ. Орос цэргүүдэд буудуулж амиа алдсан хүний нэг нь Олег Товчак гэгч байжээ.
Тэднийг хотоос гарах хаалганаас ердөө 800 метрийн зайд Чкаловагийн гудамж руу эргэсний дараа Оросын хуягт машинаас галласан гэдгийг Халина Товчак мэдэгджээ. Тэрбээр суманд өртсөн ч золоор амьд гарч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Олегийн цогцос машинд тав хоног байсан. Цогцсыг нь авахыг орос цэргүүд зөвшөөрөхгүй байсан гэдгийг нутгийн иргэд нотолжээ.
Өнгөрсөн Бямба гарагт Украины цэргүүд Буча хотын нэг гудамжнаас 20 хүний цогцсыг олсон бөгөөд тэдний нэгийг нь гар хүлээтэй байжээ. 20 цогцосны 16 нь явган хүнийзам дээр, гурав нь замын голд байсан бол нэг нь ойролцоох байшингийн хашаанаас олдсон гэнэ.
Дайнтай бүс нутгаас дүрвэж буй энгийн иргэд рүү гал нээх нь дайны гэмт хэрэгт тооцогддог.
Эх сурвалж: The Guardian