Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 180 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ.
Тодруулбал,
- I тунд 5,
- II тунд 19,
- III тунд 95,
- IV тунд 61 хүн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.770 (77.4 хувь), 16-17 насны 27.091 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.