Энх тайвны яриа хэлэлцээ Оросын дайралтыг зогсоохгүй байгаа учир Украинц хамгаалалалтын хүчин чармайлтаа бууруулахгүй гэж ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ.
Украинтай яриа хэлэлцээ хийхдээ "итгэлцлийг" нэмэгдүүлэхийн тулд Киев, Черниговын ойролцоох довтолгоогоо "зогсооно" гэж Орос мэдэгдсэн. Харамсалтай нь дайралт, бөмбөгдөлт үргэлжилсээр байгаа билээ. Энэ нь Украины арми Оросын амлалт нь цэргийнхнийг төөрөгдүүлэх зорилготой байж магадгүй гэж үзэхэд хүргэж Ерөнхийлөгч Владимир Зеленский Киев "хамгаалалтаа бууруулахгүй" гэж мэдэгдэхэд хүргэсэн бололтой.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн болгоомжтой байхыг уриалж, Оросууд хурцадмал байдлыг намжаах амлалтаа биелүүлэх эсэхийг Барууныхан хүлээх хэрэгтэй гэв. НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч барууны орнуудыг Украин руу зэвсэг илгээж, мөргөлдөөнийг өдөөж байна гэж буруутгаж байгаа юм.
Үүний зэрэгцээ Мариуполь хотын зөвлөл ОХУ-ын цэргүүдийг төрөх эмнэлгийн 70 гаруй өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудыг Оросын нутаг дэвсгэрт хүчээр авчирсан гэж буруутгажээ. "Мариуполийн оршин суугчдыг түрэмгийлэгч гүрний нутаг дэвсгэрт албадан гаргасан өөр нэг тохиолдол" гэж мэдэгдэлд дурджээ. Тодруулбал, Зүүн эргийн дүүргийн 2-р амаржих газраас 70 гаруй хүнийг албадан гаргасан. Эдгээр хүмүүс нь тус эмнэлгийн эмч ажилтнууд болон эмчлүүлж байсан өвчтөнүүд аж. Төрийн мэдлийн “Укринформ” агентлаг Мариуполь хотоос 20 мянга гаруй хүнийг өөрсдийнх нь хүслийн эсрэг Орос руу авчирсан гэж мэдээлсэн юм.
Кремль өмнө нь Украины иргэдийг Орост албадан авчирсан гэх мэдэгдлийг үгүйсгэж, Орост ирсэн хүмүүс сайн дураараа үүнийг хийсэн гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: Aljazeera