Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг прокурорын байгууллагаас сэргээжээ.
Энэ сарын 23-ны өдөр Хотын дарга асан Э.Бат-Үүл 409 дүгээр хорих ангид өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн. Түүний өмгөөлөгч А.Пүрэвдуламын мэдээлснээр, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиар энэ эрхийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Тийм учраас Э.Бат-Үүлийн зүгээс прокурорын байгууллага хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлж, биечлэн уулзах хүсэлт гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, үл тоомсорлосон байдалтай уулзахгүй байна. Тэрбээр эрхээ сэргээлгэхээр тэмцлийн хурц хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн" гэсэн юм.