Цэцэрлэгийн элсэлт хэзээнээс сугалаагүй болох асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Ирэх долоо хоногт болох энэ хэлэлцүүлэгт мөн хоёр настнуудыг хэрхэн хамруулах шийдлийг ярилцах юм.
Энэ талаар тэрбээр, "Одоо улсын хэмжээнд төрийн 900 гаруй, хувийн 400 орчим цэцэрлэг бий. Таван настай нийт хүүхдийн 90 хувь, дөрвөн настай хүүхдийн 80 хувь, гурван настнуудын 70 хувийг тус тус хамруулаад байна. Харин хоёр настай хүүхдүүдийг хэрхэн хамруулах талаар тодорхой асуудлууд үүсээд буй учир цаашид авч хэрэгжүүлэх хувилбаруудыг судалж байна. Одоо улсын хэмжээнд төрийн 900 гаруй, хувийн 400 орчим цэцэрлэг бий.
Цэцэрлэгийн хүртээмжийг хангалттай болгохын тулд 700-800-г шинээр барих шаардлагатай ба үүнийг улс дан ганцаараа шийдвэрлэх боломжгүй.
Нэгдүгээрт, төр хувийн хэвшилтэй хамтарч урт хугацаандаа хувийн хэвшлийн цэцэрлэгийг дэмжих, багтаамжийг нэмж нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг олгох гэх мэтээр шийдэж болно. Энэ жил цэцэрлэг, бага сургуулийн "Өргөө цогцолбор"-ыг хоёрыг туршилтаар барихаар төлөвлөж байна.
Хоёрдугаарт, бид байгууллагын цэцэрлэгийг дэмжих хэрэгтэй байна. Үүнд сайн туршлагууд ч байна. Үүнийг яамнаас бодлогоор дэмжинэ.
Гуравдугаарт, гэр хороололд хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бий. Мөн шинээр баригдсан томоохон хотхон, хорооллууд ч цэцэрлэггүй байна. Тиймээс гэр хорооллын дунд дөрвөн айлын газар худалдан авч багтаамжийн хувьд жижиг буюу 100-150 хүүхдийн "Өргөө" цэцэрлэг барина. Энэ жил цэцэрлэг, бага сургуулийн "Өргөө цогцолбор"-ыг хоёрыг туршилтаар барихаар төлөвлөж байна. Нөгөөтээгүүр томоохон орон сууцны нэг давхрыг цэцэрлэг болгох нь зүйтэй хэмээн харж байна. Мөн хүүхэд харах үйлчилгээг шинэ шатанд гаргах бодлогын дэмжлэгийг яамны зүгээс үзүүлнэ" гэв.