Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шонхор тауэрын ард хэсэгт хоёр машин мөргөлдсөн осол гарчээ. Үүний улмаас замын хажууд зогсож байсан гурван хүн мөргүүлж, маш хүнд гэмтсэн байна.
Тэдгээр хүмүүсийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэсэн бөгөөд дараалан хагалгаанд оржээ. Биеийн байдал нь хүнд байгаа талаао эмнэлгээс мэдээллээ.
Харин осол гаргасан жолооч согууруулах ундаа хэрэглээгүй байжээ.
Ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир нарийн мэдээллийг өгөх боломжгүй хэмээн Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.